“Нэрийн дэлгүүрийн эмэгтэй”
Их хөл хөдөлгөөн, амжилтаас түр амсхийж, нар жаргах үеийн дулаахан хэр нь гунигтай мөчийг харуулдан зогсдог байхдаа “нэрийн дэлгүүрийн эмэгтэй”-г уншдаг байж билээ.
Унших болгонд л гол дүрийн эмэгтэй болох Кейкод тэврүүлсэн юм шиг болдог шиг. Өөр хэн нэгэнд ч гэсэн бие биеээ түлхэж оруулдаг тойрогт орж уралдахгүй байж чадах юм шиг итгэл, өөрийн гэсэн “нэрийн дэлгүүрээ” олох урт “эрэл” нь магад тэднийг тэвэрч өгөх биз ээ.
Бүх зүйл өөр өөрсдийн гоо үзэсгэлэнтэй, утгатай бас агуулгатай.
“コンビニ人間” гэх Япон хэл дээр нь эл номыг саяхан авахтай зэрэгцэн зохиол дээрх гол дүрийн эмэгтэйн ажилладаг 24 цагийн дэлгүүр болох конбини-д цагийн ажилтнаар орсон юм. Ихэвчлэн Always with me (Сүнсэнд туугдагсад) анимийн дуу явж байдаг, кассны ард зогсох миний энгэрийн тэмдэг дээрх нэрийг сониучирхсан эсхүл гадаад хүн гэдгийг нь ахиж хармаар санагдсан уу? Гэмээр тэр харцнуудтай 2 удаа лавтай тааралддаг нь одоохондоо жигтэй санагддаг хэвээр л байна.
Хүмүүс хоорондын харилцаа төвөгтэй байдаг шиг хүний өөртэйгөө харилцах харилцаа ч нэг бодлын тийм хялбар биш юм болов уу даа. Кейко шиг бусад хүмүүс хачин байна, би биш гэх зоригтой байдлаас илүү би бусад шиг биш байгаа нь л харин ойлгож болшгүй асуудал болж хувираад байна гэх нь олон учраас аз жаргалгүй,амбиц өндөр хүмүүс бие биенийгээ бэлтгэж “олшруулж” өгдөг бололтой.
Хүн өөрт байхгүй зүйлээ хүчилж гаргах тусам буцаж ирэх төлбөр нь хэд дахин нэмэгддэг гэж боддог, хоосон учир хаа нэгтэйгээс зээлдэг шиг байхгүй зүйлээ өөрөөсөө хэд хэдэн удаа зээлсний дараа “хүү” нь бидний бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хохирол болж ирдэг. Ажил, амьдрал, харилцаа өөр бусад зүйлс дээр ч байхгүй бол өөртөө өр тавих, хүчлэх хэррэггүй…
Миний ихэвчлэн ордог конбинид нэг эгч ажилладаг байсан юм, “Иррашаймасэ!” гэж чангаар инээмсэглэн, өглөөний нойрмог цагаар тэр эгч л хамгийн эрч хүчтэй, ямар нэгэн сайхан зүйл болсон юм болов уу? гэлтэй харагдах нь ажилдаа дадсан гэдэг нь илт, магадгүй энэ номыг уншаагүй энд ирсэн бол тэр эгчийг англи хэлээр ус цас гэмээр ярьдаг, хэн хүссэн нь орж чаддаггүй Токиогийн их сургуулийг эмчээр төгссөн атлаа яагаад кассны ард зогсоог огт ойлгож чадахааргүй байх байж.Хэдий одоо нутаг руугаа буцсан хэдий ч би ч гайхшрал дундаа байгаа ч, тэр эгчийн энд ажиллаж байсан инээмсэглэл нь тэнд ч гэсэн хэвээрээ байгаасай…
Амьдралд заримдаа хачин солбилцлууд тохиодог гэлтэй…
Иррашаймасэ!
“Хүн болгон өөрийн гэсэн нэрийн дэлгүүрээ олох болтугай”! Ц.Д
2023.03.29 Т.Ааяа Кацушика дүүрэг